МэдээМэдээлэл

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

DESIGN VITALITY 2021 анхдугаар наадам

2021.10.28 13:02:39
 

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Үйлдвэрлэлийн Технологийн Сургуулийн Дизайны салбарын санаачилгаар DESIGN VITALITY 2021 анхдугаар наадмыг 2021 оны 10 сарын 27-29-ны өдрүүдэд ШУТИС-ийн Номын сан, VIII байранд зохион байгуулах гэж байна.

DESIGN VITALITY нь үндэсний болон олон улсын дизайнерууд, архитекторууд, судлаач шүүмжлэгчид болон их сургуулиуд, брэндүүд, үйлдвэрлэгчдийг холбосон цогц арга хэмжээ юм.

Тус арга хэмжээний зорилго нь дизайны судалгааг хөгжүүлэх, өнөөгийн дизайны тулгамдсан асуудлуудаар олон талын оролцоог ханган хэлэлцэх, уран бүтээлчид, дизайнерууд болон үйлдвэрлэгчид, инноваци хөгжүүлэгчдийг холбох, тэдний хамтын ажиллагааг хөхүүлэн дэмжих, олон нийтэд шинийг эрэлхийлэгч брэнд, дизайнеруудын бүтээлийг толилуулах замаар бүтээлч экосистемийн тогтвортой хөгжлийг хангах юм.

DESIGN VITALITY 2021 анхдугаар дизайн наадам нь “Монгол дизайн” ерөнхий сэдвийн хүрээнд зохион байгуулагдана. Бүртгэлийг 2021.10.26-ны 18.00 цаг хүртэл цахимаар хийж байна.

DESIGN VITALITY 2021 анхдугаар наадмын хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээг дурдвал:

  • 2021.10.27-нд ШУТИС-ийн VIII байрны 12 давхрын хурлын зааланд эрдэм шинжилгээ, онол, практикийн бага хурал болно. Энд одоогоор нийт 30 орчмоос эрдэм шинжилгээний бүтээл ирснээс зохион байгуулагчийн зүгээс тавьсан шаардлагыг хангасан 23 илтгэл хэллэлцэгдэнэ Хурлын явцыг ZOOM MEETIGN-ээр шууд олон нийтэд хүргэнэ. Нэвтрэх линк: https://us02web.zoom.us/j/83571792533?pwd=WDkrc2syZXVtdkR6ZktaOHp2WVNYdz09
  • 2021.10.28-нд “Монгол дизайн” дугуй ширээний ярилцлага нь “Ондоошил”, “Монгол дизайны тулгамдсан асуудлууд: дизайнерууд болон үйлдвэрлэгчид”, “Монголын дизайны боловсролын асуудал” гэсэн 3 үндсэн сэдвийн хүрээнд нийт 60 орчим оролцогчид оролцохоор бүртгүүлээд байна.
  • 2021.10.29-ны өдөр Олон улсын экспертүүдийн онлайн лекцтэй. ШУТИС-ийн VIII байрны 12 давхрын хурлын зааланд цахимаар Англи, Японы нэр хүндтэй дизайнерууд лекц зохион байгуулна. ZOOM MEETIGN-ээр шууд олон нийтэд хүргэнэ.
  • 2021.10.27-29-ны өдрүүдэд 6 номинаци бүхий 12 сая төгрөгийн шагналын сантай “HackSity-2021” дизайн хакатоныг “Соёл, нийгэм, эдийн засгийн асуудлыг байгаль орчинд ээлтэй хэлбэрээр шийдэх дизайн шийдлийг боловсруулах нь” сэдвийн хүрээнд анх удаа зохион байгуулагдаж байна. Энэ 3 өдрийн туршид нийт 100 оролцогч 4 төрөлд 20 орчим баг өрсөлдөхөөр одоогоор бүртгүүлээд байна..

КОВИД-19 цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, хариу арга хэмжээ авах чиглэлээр байгууллагын үйл ажиллагаанд мөрдөх журмыг баримтлан бид 1 танхимд байвал зохих оролцогчдын тоог 24-өөс илүүгүйгээр өрөө танхимуудад хуваарилалт хийсэн.

ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургууль (ҮТС) болон БНСУ-ын “WITH” Төрийн Бус Байгууллага болон Шим Тэжээл Судлалын Төв (ШТСТ) хамтран “Хоолзүйчийн мэргэжил дээшлүүлэх 6 дахь удаагийн эрчимжүүлсэн сургалтыг Nutrition Care Process” сэдвийн хүрээнд 2017 оны 10-р сарын 5-нд зохион байгууллаа. Энэхүү сургалтын зорилго нь олон улсын шим тэжээлийн үйлчилгээний системийн тухай хоолзүйчдэд мэдлэг олгох, мэргэжлээ дээшлүүлэх болон хоорондоо туршлага солилцох юм. Сургалтанд ур...

Их уншсан мэдээ

``БИОТЕХНОЛОГИ-БИДНИЙ АМЬДРАЛД 2016`` оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа

2016.03.12

Биотехнологи, микробиологи мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дадлагажуулах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол, практикийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор...

“D ART – ХАВАР - 2016” ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

2016.04.03

ҮТС-ийн дизайны салбарын багш нараас эрхлэн гаргадаг “D Art”  сэтгүүлийн редакциас дизайны салбарын оюутнуудад зориулж “D Art хавар -  2016” ...

ХИС-ын 2-р курсын оюутнууд хүнсний үйлдвэрүүдээр аяллаа.

2016.09.23

ХИС-ын 2-р курсын оюутнууд "Тэсо" ХХК, "АПУ" ХК-ний пивоны үйлдвэр, "АПУ" ХК-ийн Сүүний үйлдвэрүүдтэй танилцлаа. Үйлдвэрүүд оюутнуудад амталгаа, бэлэг, үйлдвэрээс зохион байгуулж буй тэмцээний урилга ...