ХҮТИС-ын бакалавр, магистр, доктор оюутны Эрдэм шинжилгээний нэгдсэн хурал 2022 оны 02 сарын 25-ны өдөр амжилттай болж өнгөрлөө. Тус хуралд 14 бакалавр оюутан 7 илтгэлээр , 7 магистр оюутан, 6 доктор оюутан тус тус өөрсдийн судалгааны илтгэлийг хэлэлцүүлсэн. Хуралд амжилттай оролцсон оюутнуудын бүтээлийг шалгаруулж, National cashmere компаний бүтээгдэхүүн, багш нарын бичиж хэвлүүлсэн ном, ШУТИС-ийн бэлэг дурсгалын зүйлсээр урамшууллаа. Хуралд амжилттай оролцсон оюутнуудын судалгааны бүтээлийг дурьдвал:
Бакалавр оюутны хуралд шалгарч, байр эзэлсэн илтгэлүүд:
1-р байр “Байгалийн бараан өнгөтэй ноосон эдлэлийг пигментгүйжүүлэх туршилт судалгаа”
Илтгэгч: оюутан НҮТ IV ангийн Б.Хишигзаяа, Б.Балжинням
Удирдагч: дэд проф, доктор (Ph.D) Р.Мядагмаа
2-р байр “Арьс будах төхөөрөмжийн зохион бүтээлт”
Илтгэгч:ХҮМТТ IV ангийн оюутан Д.Төрхүү
Удирдагч: багш Д.Пүрэвмагнай
2-р байр “Ноосон бүтээгдэхүүнийг зөөлрүүлэх бүрзийлт үүсэлтийг багасгах судалгаа “
Илтгэгч: НҮТ IV ангийн оюутан М.Долгормаа, Н.Чанцалдулам, Л.Баярцэцэг
Удирдагч: дэд проф, доктор (Ph.D) Р.Мядагмаа
Магистр оюутны хуралд шалгарч, байр эзэлсэн илтгэлүүд:
1-р байр “Ноолууран эдлэлийн хаягдлыг дахин боловсруулах технологийн судалгаа”
Илтгэгч: Магистрант Ц.Золтуяа
Удирдагч: дэд проф, док (Ph.D) Р.Мядагмаа
2-р байр "Тогтвортой үйлдвэрлэл ба ноолууран бүтээгдэхүүний тандалтын систем нэвтрүүлэлт"
Илтгэгч: Магистр А.Дагиймаа
Удирдагч: док (Ph.D) Т.Төрмөнх
Доктор оюутны хуралд шалгарч, байр эзэлсэн илтгэлүүд:
1-р байр "Хонины ноосон ширхэгтийн үнэрт нэгдлийг арилгах боломж, судалгаа"
Илтгэгч: Докторант Ц.Ганболд
Удирдагч: док (Sc.D) Г.Надмид
2-р байр "Чийглэгч уусмалын гадаргуугийн таталцлын хүч спиртийн агууламжаас хамаарах нь"
Илтгэгч: Докторант Б.Цолмон
Удирдагч: док (Ph.D) Ц.Оюунчимэг
“ХУВЦАС ИНЖЕНЕРЧЛЭЛ-2024” өдөрлөг амжилттай зохион байгуулллагдлаа
ШУТИС Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Хүнсний инженерчлэл салбарын Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи мэргэжлийн хөтөлбөрийн “Зөв зохистой хооллолт” Клубын ШУТИС ийн оюутны 4 дотуур байранд өглөөний хоол хийх сургалтын тайлан
“Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, ойлголтыг сайжруулах дэлхийн 7 хоног” уулзалт, семинар зохион байгуулагдлаа.
ХҮТИТ-ийн Уламжлалт нэг өдрийн аялал-2024
Хөнгөн үйлдвэрлэлийн технологи инжнерчлэлийн тэнхимийн “Шилжин явах цом 2024” дөрвөн төрөлт тэмцээн