“Work-Scholarship” хөтөлбөр зарлагдлаа
Nyamaa-Odser

ШУТИС-ийн Англи хэлний Академиас нийгмийн халамжийг үзүүлэх мөн оюутны чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх зорилгоор 2022-2023 оны хичээлийн жилд “Work-Scholarship” хөтөлбөрийг зарлаж байна. Уг хөтөлбөрөөр ШУТИС-ийн оюутнуудад 15 хүртэлх кредитийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох бөгөөд оюутанд сурсан мэдлэгээ амьдрал дээр хэрэгжүүлэн ажлын дадлага, туршлагатай болж, найрсаг хамт олны дунд сурч хөгжих боломжоор хангана.                              

“Work-Scholarship” хөтөлбөрийн хүрээнд:

Оффисын туслах ажилтан (2 оюутан)-ыг сонгон шалгаруулж авна.

Хамрах хүрээ:

ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын 1-3-р курсийн оюутнууд

Хугацаа:

2022-2023 оны хичээлийн жил. Хөтөлбөрт хамрагдсан оюутан гэрээг сунган төгсөх хүртлээ ажиллах боломжтой.

Тавигдах шаардлага:

-          Дүнгийн голч 3,0-с дээш байх

-          Зуны амралтаараа ажиллах боломжтой байх

-          Хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай

-          Цагийн менежмент сайтай

-          Хувийн зохион байгуулалттай

-          Багаар ажиллах чадвартай

-          Бүтээлч, санаачилгатай

-          Өөрийгөө  хөгжүүлэн тогтвортой ажиллах боломжтой.

Сонгон шалгаруулалт:

Шаардлагыг хангасан оюутнуудтай эргэн холбогдож ярилцлага хийнэ. Ярилцлагад тэнцсэн тохиолдолд “Work-Scholarship” хөтөлбөрийн цагийн ажилтнаар ажиллах гэрээ байгуулан ажиллана.

Анкетыг татаж авч бөглөн 2022 оны 10 сарын 14 өдрийн 18:00 цагаас өмнө english_academy@must.edu.mn хаягаар илгээнэ үү.