ҮТС-ийн Биотехнологи, шим тэжээлийн салбарын оюутны “IB” клуб Биотехнологи, Микробиологийн мэргэжлийн оюутнуудыг хамруулан 2022 оны 11-р сарын 09-нд ХААИС-ийн Мал үржүүлэг, зохиомол хээлтүүлгийн лабораторийн үйл ажиллагаатай танилцах аялал зохион байгууллаа.
Оюутнуудыг ХААИС-ийн багш, доктор Дагважамц хүлээн авч, энэхүү лабораторийн үйл ажиллагаатай танилцуулж, биотехнологийн аргаар хээлтүүлэх багаж хэрэгсэл, арга техникийг зааж өглөө. ХААИС-ийн багш доктор С.Бүрэнжаргал Мал эмнэлгийн эрүүл мэндийн тэнхим болон малын өвчин эмгэг, сүү, мах зэрэг малын гаралтай бүтээгдэхүүнийг шинжилдэг судалгааны лабораторийн үйл ажиллагаатай танилцуулав. Энэхүү хоёр лаборaторит ХААИС-ийн мал эмнэлгийн биотехнологи ба эмнэл зүйн мэргэжлийн оюутнууд судалгаа шинжилгээ хийдэг байна.
Нөхөн үржихүйн лабораторит клубын гишүүн бүр өндгөн эс ба эр билгийн эсийг микроскопоор судлав. Энэхүү лабораториудтай танилцах явцдаа оюутнууд дараах шинэ мэдлэгийг олж авч, өөрсдийн мэдлэгийн сангаа баяжууллаа. Үүнд:
ҮР ДҮН: Энэхүү танилцах аялалын үр дүнд оюутнууд мэргэжлийн мөн чанараа улам сайн ойлгож, салбар хоорондын уялдаа холбоог гаргах, цаашлаад хөрвөх чадвартай болох боломжуудыг нээж, их сургуулиудын хамтын ажиллагаанд өөрсдийн хувь нэмрээ оруулсан болно.
ТАЛАРХАЛ: Энэхүү арга хэмжээг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн БШТС-ын профессор, доктор С.Дэлгэрмаа, сургалтын мастер Ж.Бадамцэцэг, ХААИС-ийн профессор багш нарт талархал илэрхийлье.
ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ
БИОТЕХНОЛОГИ, ШИМ ТЭЖЭЭЛИЙН САЛБАР
ОЮУТНЫ IB КЛУБ
“ХУВЦАС ИНЖЕНЕРЧЛЭЛ-2024” өдөрлөг амжилттай зохион байгуулллагдлаа
ШУТИС Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Хүнсний инженерчлэл салбарын Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи мэргэжлийн хөтөлбөрийн “Зөв зохистой хооллолт” Клубын ШУТИС ийн оюутны 4 дотуур байранд өглөөний хоол хийх сургалтын тайлан
“Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, ойлголтыг сайжруулах дэлхийн 7 хоног” уулзалт, семинар зохион байгуулагдлаа.
ХҮТИТ-ийн Уламжлалт нэг өдрийн аялал-2024
Хөнгөн үйлдвэрлэлийн технологи инжнерчлэлийн тэнхимийн “Шилжин явах цом 2024” дөрвөн төрөлт тэмцээн