“БИЧИЛ ЕРТӨНЦИЙН НУУЦЫГ НЭЭГЧ-2022” уламжлалт тэмцээнд амжилттай оролцлоо
Nyamaa-Odser

МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын БИОЛОГИЙН ТЭНХИМЭЭС уламжлал болгон зохиогддог “БИЧИЛ ЕРТӨНЦИЙН НУУЦЫГ НЭЭГЧ” 17 дахь удаагийн тэмцээн 2022.12.14-ны өдөр 17.00 цагт МУИС-ийн Номын сангийн 302 тоот зааланд боллоо. Уг тэмцээн нь бакалаврын түвшиний оюутнуудын хичээлээр үзсэн Микробиологийн шинжлэх ухааны мэдлэгийг дээшлүүлж батжуулах, микробиологийн мэргэжлийг сурталчилах, ач холбогдлыг таниулах ёс зүйн зөв төлөвшил олгох, чөлөөт сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой ба биологи, биотехнологи, микробиологи, анагаах ухаан, хөдөө аж ахуйн чиглэлээр сургалт явуулдаг их дээд сургуулийн оюутнууд хамрагдав.

МУИС –иас “MRSA Super bug, “Golden Generation”  Микробиологи хөтөлбөрийн 2 баг, ШУТИС-иас “Чанар”, “E.coli, “Food Safety” Хүнсний чанар аюулгүй байдал хөтөлбөрийн 3 баг, АШУҮИС-иас “Micro to Macro” Шим тэжээл судлал хөтөлбөрийн 1 баг тус тус оролцов. Оюутнууд багийн мэндчилгээ, багийн дундах мэдлэг сорих тест болон ахлагчийн дундах тэмцээнээр тус тус өрсөлдлөө. Мөн үзэгчдийн дунд асуулт хариултын сонирхолтой тэмцээн өрнүүлж идэвхтэй оролцсон оюутнуудыг урамшуулав.

Дээрх тэмцээнд 1,2-р байранд МУИС-ийн “MRSA Super bug, Golden generation багууд, 3-р байранд ШУТИС, ҮТС,  БШТСалбарын  “Чанар” баг, тусгай байранд  ҮТС, БШТС-ын  “Food safety” баг, 5-р байранд ҮТС, БШТС-ын  “E.coli баг, 6-р байранд АШУҮИС-ийн “Micro to macro” баг тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа. Амжилттай оролцсон Хүнсний чанар аюулгүй байдал хөтөлбөрийн 2, 3-р түвшиний оюутнуудад баяр хүргэе.

                         

ШУТИС, ҮТС-ийн Биотехнологи шим тэжээлийн салбараас оролцож буй багууд 

      

Багийн ахлагч нар сугалаа сугалж, багийн дундах асуулт хариултын тэмцээнд бэлтгэж буй байдал

ШУТИС, Биотехнологи шим тэжээлийн салбарын “Хүнсний чанар аюулгүй байдал” хөтөлбөрийн оюутнуудын “ЧАНАР” багын мэндчилгээ

ШУТИС, Биотехнологи шим тэжээлийн салбарын “Хүнсний чанар аюулгүй байдал” хөтөлбөрийн оюутнуудын “FOOD SAFETY  багын мэндчилгээ

ШУТИС, Биотехнологи шим тэжээлийн салбарын “Хүнсний чанар аюулгүй байдал” хөтөлбөрийн оюутнуудын “E.COLI  багын мэндчилгээ

Тэмцээнд оролцогчид

ҮТС-ийн Биотехнологи шим тэжээлийн салбар