ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн Технологийн Сургуулийн Хүнсний инженерчлэлийн салбарын ахмад багш, дэд профессор Ч.Цэнд-Аюуш "Scientific and experimental basics of the development technology of functional dairy products” сэдэвт бүтээлээр Бүгд Найрамдах Болгар Улсын Хөдөө Аж Ахуйн Академийн Микробиологи, Хүнсний Технологийн Хүрээлэн, Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн дэргэдэх докторын зэрэг хамгаалуулах хамтарсан зөвлөлд нь 2022 оны 12-р сарын 13-ны өдөр Техникийн Шинжлэх Ухааны Доктор (Sc.D)-ын зэргээ амжилттай хамгааллаа.
Судалгааны ажлынхаа хүрээнд гадаад, дотоодын сэтгүүлд 36 өгүүлэл, үүнээс 10 өгүүлэл нь олон улсын шинжлэх ухааны тэргүүлэх мэдээллийн сан “Scopus”-д бүртгэлтэй мэргэжлийн сэтгүүлд нийтлэгдэж, гадаад, дотоодын 7 төсөл хэрэгжүүлсэн байна.
Шинжлэх ухааны докторын заргээ амжилттай хамгаалсан Ч.Цэнд-Аюуш багшдаа баяр хүргэе!
ШУТИС болон ОХУ-ын дизайны мэргэжлийн байгуулагууд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
ҮТС-ийн ХҮТИС –ийн уламжлалт “Оюутны эрдэм шинжилгээний бага хурал” зохион байгуулагдлаа.
ШУТИС, ҮТС-ийн дизайны салбарын багш нар “CONSUMERISM AND SUSTAINABILITY” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд судалгааны ажлаа хэлэлцүүлж онлайнаар амжилттай оролцлоо
ШУТИС-ийн ҮТС-ийн оюутнууд Япон улсад “Sakura Science Exchange Program”-д хамрагдаад ирлээ.
Боловсролын байгууллагын чанарын менежментийн тогтолцоо ISO 21001:2018 олон улсын стандартын хэрэгжүүлэх шатны сургалтыг зохион байгууллаа