ШУТИС-ийн ҮТС-ийн оюутнууд Япон улсад
“Sakura Science Exchange Program”-д хамрагдаад ирлээ.
ҮТС-ийн ХҮТИС-ийн “Ойн инженерчлэл”, “Хөнгөн үйлдвэрийн механик инженер” хөтөлбөрийн бакалаврын 2 оюутан, ахисан түвшний сургалтанд суралцагч 3 оюутан 2023 оны 01 дүгээр сарын 22-оос 27 -ний өдрүүдэд Япон улсын “Ой судлал, модон бүтээгдэхүүний судалгааны хүрээлэн”-ийн “Ой үржүүлэгийн төв”-д зохион байгуулагдсан “Мод үржүүлэг, чанарын хяналт” хөтөлбөрийн сургалтанд “Sakura Science Exchange Program” -ийн дэмжлэгээр амжилттай хамрагдаж ой, модны талаарх онолын мэдлэг, ур чадвараа дээшлүүллээ.
“Ой судлал, модон бүтээгдэхүүний судалгааны хүрээлэн”-ийн “Ой үржүүлэгийн төв”-д зохион байгуулагдсан хөтөлбөрт хамрагдсан оюутнууд, сургалтын багш нарын хамт |
Сургалтаар Япон улсын ой, Модны чанарын шинжилгээ, Бүс нутгийн ойн онцлог ялгааг судлах талаар лекцийн хичээлд оролцож, мөчрөөр үржүүлэх, модны геометр болон физик шинж чанар, модны үрийн DNA тодорхойлох дадлагын ажлуудыг гүйцэтгэж, мод бэлтгэх үйл ажиллагаатай танилцав.
А. |
Б. |
В. |
Сургалтын үйл явцаас: А) мөчрөөр үржүүлэг хийх дадлага, Б) модны физик шинж чанар тодорхойлох хичээл, B) хичээлийн тайлан тавьж буй нь |
Модны DNA тодорхойлох дадлагын хичээл |
Ибираки мужийн мод бэлтгэлийн ажиллагаатай танилцах хичээл |
Оюутнуудыг Япон улсын соёл, Ой үржүүлгийн төвд хийгдэж буй судалгаа, шинжилгээний ажлуудтай танилцах, мэдлэг, ур чадварыг сайжруулах боломж олгон дэмжсэн “Sakura Science Exchange Program”-д талархал илэрхийлье.
ҮТС-ийн Хөнгөн үйлдвэрлэлийн технологи, инженерчлэлийн салбар
“ХУВЦАС ИНЖЕНЕРЧЛЭЛ-2024” өдөрлөг амжилттай зохион байгуулллагдлаа
ШУТИС Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Хүнсний инженерчлэл салбарын Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи мэргэжлийн хөтөлбөрийн “Зөв зохистой хооллолт” Клубын ШУТИС ийн оюутны 4 дотуур байранд өглөөний хоол хийх сургалтын тайлан
“Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, ойлголтыг сайжруулах дэлхийн 7 хоног” уулзалт, семинар зохион байгуулагдлаа.
ХҮТИТ-ийн Уламжлалт нэг өдрийн аялал-2024
Хөнгөн үйлдвэрлэлийн технологи инжнерчлэлийн тэнхимийн “Шилжин явах цом 2024” дөрвөн төрөлт тэмцээн