ҮТС-ийн ХҮТИС –ийн уламжлалт “Оюутны эрдэм шинжилгээний бага хурал” зохион байгуулагдлаа.
Nyamaa-Odser

Хөнгөн үйлдвэрлэлийн технологи, инженерчлэлийн салбарын бакалавр, магистр, доктор оюутны Эрдэм шинжилгээний хурал 2023 оны 03 сарын 10-ны өдөр  амжилттай зохион байгуулагдлаа.   

Тус хуралд Хөнгөн үйлдвэрлэлийн мэргэжлүүдээр суралцаж буй оюутнууд өөрсдийн туршилт, судалгааны ажлын үр дүнг хэлэлцүүлэв.

Бакалавр оюутны хуралд шалгарч, байр эзэлсэн илтгэлүүд:

1-р байр: Тамхины үйлдвэрийн гологдолыг дахин боловсруулах тоног төхөөрөмжийн зохион бүтээлт

Илтгэгч: Х.Хаш-Эрдэнэ /ХҮМТТ-V/, Г.Булганхангай /ХҮМТТ-II/, Б.Пүрэвдорж /ХҮМТТ-II/

Удирдагч: Ахлах багш Д.Пүрэвмагнай

2-р байр: Хагас ноосон ээрмэл утасны шинж чанарын үзүүлэлт тодорхойлох судалгаа

Илтгэгч: Х.Эрдэнэцэцэг /НҮТ-II/, Б.Нандинбаяр/НҮТ-II/, Г.Дүүрэн баяр /НҮТ-II/

Удирдагч: Дэд проф., доктор (Ph.D) Д.Батбаяр            

3-р байр: 18-22 насны охидын биеийн хэмжээсний судалгаа

Илтгэгч: Э.Халиун /ХҮТЗЗБ-III/, Б.Өлзийжаргал /ХҮТЗЗБ-III/

Удирдагч: Дэд проф., доктор (Ph.D) Д.Буяндэлгэр

Магистр  оюутны хуралд шалгарч, байр эзэлсэн илтгэлүүд:

1-р байр: Бортогонд үр тарих ажлын механикжуулах боломжийн судалгаа, зохион бүтээлт

Илтгэгч: Магистрант А.Алтанбагана, С.Баярт /ХҮМТТ-V/

Удирдагч: Ахлах багш Д.Пүрэвмагнай

2-р байр: Хаягдал олсон утсыг дахин боловсруулар технологийн судалгаа

Илтгэгч: Магистрант Т.Эрдэнэтуул

Удирдагч: Дэд проф. доктор (Ph.D) Д.Батбаяр

Доктор  оюутны хуралд шалгарч, байр эзэлсэн илтгэлүүд:

1-р байр: Наалтын наалдах чадварын судалгаа

Илтгэгч: Доктрант Б.Дулмаа

Удирдагч: Дэд проф., доктор (Ph.D) Д.Буяндэлгэр

Хуралд амжилттай оролцсон дээрх оюутнуудыг ХҮТИС-ын багш нарын бичиж хэвлүүлсэн ном, оюутнуудын бүтээлээр урамшууллаа.

Оюутнуудын цаашдын судалгаа, эрдэм шинжилгээний ажилд амжилт бүтээлийг хүсэн ерөөе.

ХҮТИС Оюутны хөгжлийн багийн багш нар