“Biomaterials, Tissue Engineering and Regenerative Medicine: Potential, Exploitation and Validation of Natural Materials” сэдэвт REMIX төслийн хаалтын хурал амжилттай болж өнгөрлөө.
Nyamaa-Odser

Европын холбооны санхүүжилттай  REMIX төслийн хаалтын ажиллагааны хүрээнд  2023.04.03-04-нд Португалийн Брага хотод зохион байгуулсанBiomaterials, Tissue Engineering and Regenerative Medicine: Potential, Exploitation and Validation of Natural Materials сэдэвт олон улсын хуралд ҮТС-ийн БШТС-ын профессор, доктор (PhD) Ц.Энхтуул, ахлах багш, доктор (PhD) Г.Солонго нар цахимаар оролцов. Танхим, цахим хосолсон уг хуралд Италийн Trento их сургууль, Португалийн Minho их сургууль, Тайландын Chulalongkorn их сургууль, БНСУ-ын Chonbuk үндэсний их сургууль болон ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн Технологийн сургуулийн нийт 40 гаруй эрдэмтэн судлаачид илтгэл хэлэлцүүлэв. Тус хуралд ахлах багш, доктор (PhD) Г.Солонго “Hydrogels for biomedical applications” сэдэвт илтгэл тавьж амжилттай оролцлоо. ШУТИС болон ҮТС-ийн захиргаа, мөн тус төслийн ШУТИС талын координатор Профессор, доктор (PhD) Ц.Сарантуяа багшид талархал илэрхийлье.