“БИОТЕХНОЛОГИ БИДНИЙ АМЬДРАЛД - 2023” ЦАХИМ БҮТЭЭЛИЙН УРАЛДААН БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
Nyamaa-Odser

ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Биотехнологи, шим тэжээлийн салбараас Ерөнхий боловсролын сургуулийн 11-12 ангийн сурагчдын дунд “Биотехнологи бидний амьдралд-2023” сэдэвт цахим бүтээлийн уралдааныг гурав дахь жилдээ зарлан явууллаа. “Биотехнологи бидний амьдралд – 2023” цахим бүтээлийн уралдаан нь Монгол улсын Засгийн газраас Шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл болгон зарласан Биотехнологи мэргэжлийн үнэ цэнийг олон нийтэд, тэр дундаа Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад ойлгуулах, ач холбогдлыг сурталчлах, тэдний шинжлэх ухаанч сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой юм. Энэ жил тус уралдаанд нийслэлийн 4 ЕБС-иас нийт 80 сурагчдыг 4 багш бэлтгэж, 15 бүтээлийг ирүүлсэн байна.

Биотехнологийн мэргэжлийн багш нар эдгээр бүтээлүүдийг шүүн хэлэлцэж дүгнэлээ. Цахим уралдаанд дараах бүтээлүүд шалгарсан болно. Үүнд:

1-р байр

БЗД, 44р сургууль, 11д, “Mr Bio”, Ц.Хулан, Энххүслэн, Мишээл, Энхзул,  Дариймаа. / Чиглүүлэгч багш: Ж.Мөнхтуяа /

2-р байр

НЕБ-ийн 59 cургууль 11а анги, Т.Хотолтөгс, Г.Батжаргал, Э.Даваажаргал, Э.Гэрэлт-Од, У.Номинжин /Чиглүүлэгч багш: Ч.Баярмаа /

3-р байр

ШУТИС, Коосен 12-р анги 3-2 3-р баг, Э.Цэлмэг, О.Чинхүслэн, Н.Мөнхбат, О.Бат-Амгалан, С.Сүлдхүү /Чиглүүлэгч багш: Ц.Бямбажаргал /

4-р байр

ШУТИС, Коосен 12-р анги 3-2 2-р баг, С.Дагвадорж, П.Баасанбат, М.Анударь, Ц.Ананд-Очир /Чиглүүлэгч багш: Ц.Бямбажаргал /

Уралдааны III, тусгай байрын шагналт ШУТИС, Коосен сургуулийн 11-р ангийн сурагчид

Уралдааны тэргүүн байрын шагналт БЗД-ийн 44-р сургуулийн багш, сурагчид

Биотехнологи, шим тэжээлийн салбараас зарласан бүтээлийн уралдаанд идэвхтэй оролцсон сурагчид, тэдгээрийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, чиглүүлж оролцсон багш нарт талархал илэрхийлье.

Бидэнд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн Монголын Биотехнологийн нийгэмлэг ТББ, нийгэмлэгийн тэргүүн Б.Арвинбаярт сургуулийн нэрийн өмнөөс талархал илэрхийлье.

Үр дүн: Энэхүү цахим бүтээлийн уралдааны үр дүнд ЕБС-ийн ахлах ангийн сурагчид орчин үед эрчимтэй хөгжиж буй биологийн шинжлэх ухааны нэг салбар болох биотехнологийн талаар өргөн мэдлэгтэй болсон бөгөөд энэхүү ажил нь тус салбарын хэрэгжүүлдэг хөтөлбөрүүдийг сурталчлахад чухал ач холбогдолтой уралдаан боллоо.

ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ

БИОТЕХНОЛОГИ, ШИМ ТЭЖЭЭЛИЙН САЛБАР