Уралдааны мэдээллийг 2023 оны 3-р сарын 10 –ний өдөр оюутан та бүхэнд зарлаж хүргэсний дагуу удирдамж, бүтээлд тавигдах шаардлагыг танилцуулж байна.
Нэхмэлийн болон оёдлын хамгийн сүүлийн үеийн технологи, шийдлүүдэд зориулсан дэлхийн тэргүүлэгч үзэсгэлэн болох “ITMA 2023”-ийг зохион байгуулах үйл ажиллагааны хүрээнд Италийн Гадаад хэрэг, Олон улсын хамтын ажиллагааны яамнаас Италийн их дээд сургуулиуд болон Италийн хоорондын хамтын ажиллагаа, хамтын ажиллагааны хэлбэрийг дэмжих зорилгоор хэд хэдэн чухал санаачлагыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
ACIMIT (Италийн нэхмэлийн машин үйлдвэрлэгчдийн холбоо) болон Италийн худалдааны агентлаг (ИТХ) нь Италийн үйлдвэрлэгчдийн дэлхийн салбарт тэргүүлэгч болсон технологиудыг сурталчлах, их дээд сургуулиуд болон Италийн бизнес эрхлэгчдийн хоорондын харилцааг дэмжих зорилгоор нэхмэлийн машин механизмын чиглэлээр судалгаа хийсэн 3 бүтээлд шагнал олгох уралдааныг зарлаж байна.
ИХА, ИНМҮХ, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургууль хамтран бүх түвшинд суралцаж буй оюутнууд (Бакалавр, магистр, доктор)-ын дунд дараах чиглэлээр уралдаан зарлаж байна. Үүнд:
A) Нэхмэлийн машин үйлдвэрлэлийн техникийн шинэчлэл;
B) Нэхмэлийн машин үйлдвэрлэлд ашиглагдах шинэ материалын инноваци:
чиглэлээр гүйцэтгэсэн бүтээлийг шалгаруулна.
Шагнал: Шилдэг 3 бүтээлийг шалгаруулж гурван оюутны Итали руу явах бүх зардлыг даан “ITMA 2023”- Олон улсын үзэсгэлэнд оролцуулж аялуулна (2023 оны 6-р сарын 10-14 хооронд).
Бүтээл 1 зохиогчтой байх бөгөөд англи хэл дээр 10-12 хуудас бичигдсэн (дагалдах тооцоолол, схем, график зураглал, ашигласан болон иш татсан материалын жагсаалтыг багтаасан ) байна.
Бүтээлийг хэвлэмэл болон цахим хэлбэрээр 5-р сарын 10-ний өдөрт багтаан dlie@must.edu.mn хаягаар хүлээн авна.
Уралдааны дэлгэрэнгүй танилцуулгыг хавсаргасан файлаас (хавсралт 1) үзнэ үү.
ШУТИС-ИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ
“ХУВЦАС ИНЖЕНЕРЧЛЭЛ-2024” өдөрлөг амжилттай зохион байгуулллагдлаа
ШУТИС Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Хүнсний инженерчлэл салбарын Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи мэргэжлийн хөтөлбөрийн “Зөв зохистой хооллолт” Клубын ШУТИС ийн оюутны 4 дотуур байранд өглөөний хоол хийх сургалтын тайлан
“Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, ойлголтыг сайжруулах дэлхийн 7 хоног” уулзалт, семинар зохион байгуулагдлаа.
ХҮТИТ-ийн Уламжлалт нэг өдрийн аялал-2024
Хөнгөн үйлдвэрлэлийн технологи инжнерчлэлийн тэнхимийн “Шилжин явах цом 2024” дөрвөн төрөлт тэмцээн