Биотехнологи, микробиологи мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дадлагажуулах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол, практикийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор ШУТИС, ҮТС-ийн Биотехнологи, шим тэжээлийн салбараас “БИОТЕХНОЛОГИ-БИДНИЙ АМЬДРАЛД-2023” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг 2023.04.26-ны өдөр БШТСалбарын ахлах багш доктор (Ph.D) Г.Төрмөнх удирдан амжилттай зохион байгууллаа.
Хурлыг ҮТС-ийн захирал доктор, дэд профессор Ж.Туяацэцэг нээж хурлын үйл ажиллагаанд амжилт хүсэн, багш, судлаач, оюутнуудыг судалгааны ажлаа цаашид үргэлжлүүлэн бататгаж улс эх орондоо хэрэгцээт зүйлсийг хийх эзэд нь болох ерөөлийг өргөлөө.
Хурлын явц (2023.04.26) |
Тус эрдэм шинжилгээний хуралд ШУТИС, МУИС зэрэг их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн биотехнологи, микробиологи мэргэжлээр суралцаж буй бакалавр, магистр оюутнуудын 10 гаруй илтгэл ирсэнээс 6 аман илтгэлийг хэлэлцүүлж шалгарууллаа.
Хурлын шүүгчээр дараах бүрэлдэхүүн ажиллалаа:
Д.Хандмаа, доктор (Ph.D), ШУТИС, ХШУС-ийн профессор
Б.Арвинбаяр, докторант, ШУТИС-ийн ҮТС-ийн БШТСалбарын ахлах багш
Тус хуралд уригдсан илтгэлийг ШУТИС-ийн ХШУС-ийн докторант Д.Золзаяа Алкалоид тодорхойлсон хроматографийн судалгааны үр дүнгээс сэдвээр хэлэлцүүллээ.
“БИОТЕХНОЛОГИ-БИДНИЙ АМЬДРАЛД-2023” оюутны эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлд дараах илтгэлүүд тус тус шалгарлаа.
Тэргүүн байранд: “Үйлдвэрийн омог болгон ашиглах сүүнхүчлийн бактерийн судалгаа”
Э.Энхтөгс, С.Дэлгэрмаа (Ph.D), ШУТИС, ҮТС, БШТС
Дэд байранд: “Lactobacillus-ын төрлийн зарим сүүнхүчлийн бактериудын өвчин үүсгэгч бактерийн эсрэг болон пробиотик шинж чанарын судалгаа”
М.Гэрэлт-Од, Г.Оюундэлгэр(Ph.D), Б.Батжаргал (Ph.D), МУИС, ШУС, БУС, БТ
Гутгаар байранд: “Сарлагийн сүүн бүтээгдэхүүнээс уураг задлах идэвхтэй хөрөнгө гарган авах боломжийг судалсан үр дүнгээс”
Б.Нандинцэцэг, Г.Оюундэлгэр (Ph.D), Б.Очирхуяг (Ph.D), Б.Батжаргал (Ph.D) МУИС, ШУС, БУС, БТ
Хуралд оролцогсод |
Тус хуралд оролцсон нийт оюутны илтгэлийг Биотехнологи бидний амьдралд-2023 эрдэм шинжилгээний өгүүллэгүүдийг эмхэтгэн нийтийн хүртээл болгоно.
Үр дүн: Биотехнологи хөтөлбөрөөр суралцаж буй бакалавр, магистр оюутнуудын судалгаанаас харахад бичил биетэнтэй ажиллах ур чадвар сайтай, судалгаа шинжилгээг олон аргуудыг хослуулан бие даан гүйцэтгэсэн нь сайшаалтай байна. Мөн судалгааны ажлуудын сэдэв, цар хүрээ өмнөх жилүүдтэй харьцуулбал нэмэгдсэн гэж шүүгчдийн зүгээс дүгнэлээ.
Гэвч шүүгчдийн нэгдсэн дүгнэлтээр оюутнуудын гаргаж буй нийтлэг алдаа буюу дутагдал нь дүгнэлт боловсруулахдаа их сул байна. Иймд цаашдаа бүх сургуулиуд судалгааны ажлын дүгнэлт боловсруулах тал дээр илүү анхаарах шаардлагатай байна.
Нийт илтгэгч оюутнууд болон эрдэмтэн багш нарт цаашдын судалгаа шинжилгээний ажилд нь хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөхийн ялдамд идэвх санаачлагатай ажилласан Биотехнологи, шим тэжээлийн салбарын хамт олон, ҮТС-ийн дэргэдэх оюутны IB клубын нийт гишүүдэд талархал илэрхийлье.
ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ
БИОТЕХНОЛОГИ, ШИМ ТЭЖЭЭЛИЙН САЛБАР
“ХУВЦАС ИНЖЕНЕРЧЛЭЛ-2024” өдөрлөг амжилттай зохион байгуулллагдлаа
ШУТИС Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Хүнсний инженерчлэл салбарын Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи мэргэжлийн хөтөлбөрийн “Зөв зохистой хооллолт” Клубын ШУТИС ийн оюутны 4 дотуур байранд өглөөний хоол хийх сургалтын тайлан
“Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, ойлголтыг сайжруулах дэлхийн 7 хоног” уулзалт, семинар зохион байгуулагдлаа.
ХҮТИТ-ийн Уламжлалт нэг өдрийн аялал-2024
Хөнгөн үйлдвэрлэлийн технологи инжнерчлэлийн тэнхимийн “Шилжин явах цом 2024” дөрвөн төрөлт тэмцээн