“Ноос ноолууран бүтээгдэхүүний хөгжүүлэлт ба экспортын боломж: маркетинг, дизайн, технологи” Олон улсын экспертийн лекцэнд оролцохыг урьж байна
ganbii

Та бүхнийг Нидерландын Засгийн газрын “CBI”-Хөгжиж буй орнуудын экспортыг дэмжих байгууллага болон ШУТИС-ийн хамтын ажиллагааны гэрээний дагуу хэрэгжиж буй “Гэр ахуйн нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүний европын зэх зээлийн судалгаа, Салбарын экспортын маркетингийн төлөвлөгөө боловсруулах нь” төслийн хүрээнд зохион байгуулж буй Олон улсын экспертийн лекцэнд оролцохыг урьж байна.

Нидерландын Гадаад яамны дэргэдэх Хөгжиж буй улс орныг Европын зах зээлд өөрийн орны онцлог бүтээгдэхүүнийг экспортлох чадамжийг нь нэмэгдүүлэх замаар дэмжих зорилготой “CBI” байгууллагын “Экспортод бэлтгэх” хөтөлбөр Монгол улсын Ноолуурын салбарт 2014 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд тус төслийг санаачлагчид нь ШУТИС-ийн багш нар юм. Энэ хугацаанд манай улсын ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид Гэр ахуйн ноос, ноолууран бүтээгдэхүүн шинэ чиглэлийг хөгжүүлж Олон улс орны нэр хүнд бүхий үзэсгэлэнд дээрхи байгууллагын санхүүжилтээр оролцож эхлээд байна. 2016 оны 4 сард ШУТИС болон “CBI” байгууллагын хамтын ажиллагааны гэрээ байгуулсан бөгөөд ҮТС дээр “Бүтээгдэхүүн хөгжүүлэлт”, БуХС дээр “маркетингийн судалгаа”-ны экспертын багууд байгуулагдан Яам, холбоод, үйлдвэрлэгчидтэй амжилттай хамтран ажиллаж байна.

Төслийн үйл ажиллагааг нийтэд танилцуулах, Монгол улсын ноолуурын салбарын үйлдвэрлэлийн шинэ чиглэлийн экспортын маркетингийн төлөвлөгөөний төсөлд санал авах зорилгоор “Ноос ноолууран бүтээгдэхүүний хөгжүүлэлт ба экспортын боломж: Маркетинг, Дизайн, Технологи” сэдэвт семинарыг ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газартай хамтран ШУТИС-ийн БуХС-ийн Технологийн менежментийн салбар, ЖДҮ-ийн Судалгаа сургалтын төв болон ҮТС-ийн Текстил судлалын салбар, Нэхмэлийн технологи, дизайны профессорын багаас 2016 оны 11-р сарын 16-ны өдөр зохион байгууллаа.