ШУТИС-ИЙН ПРОФЕССОР, БАГШ НАРЫН
“ЭРДМИЙН ЧУУЛГАН”-Ы УДИРДАМЖ
Зорилго: ШУТИС-ийн профессор, багш нарын гүйцэтгэж байгаа шилдэг эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг хэлэлцэх, сурталчлах, олон улсын мэргэжлийн түвшинд хянагддаг эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх чиглэлээр харилцан туршлага солилцох, сүүлийн жилүүдэд эрдмийн зэрэг хамгаалсан багш нарын судалгааны ажлыг олон нийтэд танилцуулах, залуу судлаачдыг дэмжих, хамтран ажиллах боломжийг бүрдүүлэхэд оршино.
Хамрах хүрээ: ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургууль, харьяа болон бүрэлдэхүүний хүрээлэн, эрдэм шинжилгээ, судалгааны төвүүдийн профессор, багш, судлаач, эрдэм шинжилгээний ажилтан
“Эрдмийн чуулган”-ы хүрээнд зохион байгуулах арга хэмжээ:
А. Профессор багш нарын эрдэм шинжилгээний хурал
Б. Судлаач багш нарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын танилцуулга, үзэсгэлэн
Эрдэм шинжилгээний хурлын чиглэл:
Эрдэм шинжилгээний хуралд ирүүлэх өгүүлэлд тавигдах шаардлага:
Судлаач багш нарын үзэсгэлэнгийн чиглэл:
Судлаач багш нарын үзэсгэлэнд ирүүлэх танилцуулгын агуулга, шаардлага:
Хугацаа, үе шат:
I шат. Бүрэлдэхүүн сургууль, хүрээлэн тус бүр 4-өөс доошгүй эрдэм шинжилгээний өгүүлэл шалгаруулж 2017 оны 2 дугаар сарын 13-ны дотор ШУТИС-ийн “Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих стандарт”-ын дагуу http://must.edu.mn/beta3/menu668 бэлтгэн албан бичгээр болон research@must.edu.mn цахим хаягаар ирүүлнэ.
Үзэсгэлэнд оролцох багш нарын танилцуулгыг холбогдох загварын дагуу бэлтгэж судлаач өөрийн биеэр үзэсгэлэнд оролцох бөгөөд мэдэгдэлээ 2017 оны 2 дугаар сарын 13-ны дотор ЭША-нд ирүүлнэ.
II шат. 2017 оны 02 дугаар сарын 16-ны (Пүрэв) өдөр 10:00 цагаас ШУТТНС-гийн Е-604 тоот хурлын танхим, үзэсгэлэнгийн зааланд болно.
Эрдэм шинжилгээний хурлын шагнал, урамшуулал:
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА
“ХУВЦАС ИНЖЕНЕРЧЛЭЛ-2024” өдөрлөг амжилттай зохион байгуулллагдлаа
ШУТИС Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Хүнсний инженерчлэл салбарын Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи мэргэжлийн хөтөлбөрийн “Зөв зохистой хооллолт” Клубын ШУТИС ийн оюутны 4 дотуур байранд өглөөний хоол хийх сургалтын тайлан
“Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, ойлголтыг сайжруулах дэлхийн 7 хоног” уулзалт, семинар зохион байгуулагдлаа.
ХҮТИТ-ийн Уламжлалт нэг өдрийн аялал-2024
Хөнгөн үйлдвэрлэлийн технологи инжнерчлэлийн тэнхимийн “Шилжин явах цом 2024” дөрвөн төрөлт тэмцээн