“АВТОМАТ РОБОТ-2022” намрын улсын тэмцээний шулуун замын робот төрлийн оюутны ангилалд Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн "ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН МАШИН, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ" мэргэжлийн оюутнуудын “ЗАЛУУ ЗОХИОН БҮТЭЭГЧ-II” баг “ДЭД” байр эзэллээ.
Nyamaa-Odser

     Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн "Хөнгөн үйлдвэрийн машин, тоног төхөөрөмж" мэргэжлийн оюутнууд ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулиас зохион байгуулсан “АВТОМАТ РОБОТ-2022” улсын тэмцээний намрын уралдааны ШУЛУУН ЗАМЫН РОБОТ төрлийн оюутны ангилалд оролцож “ЗАЛУУ ЗОХИОН БҮТЭЭГЧ-II” баг (удирдагч багш Д.Пүрэвмагнай) “ДЭД” байр эзэллээ.

 2022 оны 11 дүгээр сарын 12-13-ний өдрүүдэд ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн 410 тоот танхимд  зохион байгуулагдав. 

“ЗАЛУУ ЗОХИОН БҮТЭЭГЧ-II” багийн гишүүн оюутны нэрс:

Г.Булганхангай-"Хөнгөн үйлдвэрийн машин, тоног төхөөрөмж" мэргэжлийн II ангийн оюутан

Б.Пүрэвдорж-"Хөнгөн үйлдвэрийн машин, тоног төхөөрөмж" мэргэжлийн II ангийн оюутан

Б.Одболд-"Хөнгөн үйлдвэрийн машин, тоног төхөөрөмж" мэргэжлийн II ангийн оюутан

Н.Цолмонбилэг-"Хөнгөн үйлдвэрийн машин, тоног төхөөрөмж" мэргэжлийн II ангийн оюутан

Ц.Энхбаатар-"Хөнгөн үйлдвэрийн машин, тоног төхөөрөмж" мэргэжлийн I ангийн оюутан

Д.Эрдэнэхүү-"Хөнгөн үйлдвэрийн машин, тоног төхөөрөмж" мэргэжлийн I ангийн оюутан

Ө.Энхзул-"Хөнгөн үйлдвэрийн машин, тоног төхөөрөмж" мэргэжлийн I ангийн оюутан

2022.11.12-13