Монгол улсад орчин цагийн Хэвлэлийн салбар үүсэж хөгжсөний 110 жилийн ойд зориулсан “Оюуныг барласан он жилүүд” баярын арга хэмжээ зохион байгуулагдав
Nyamaa-Odser

Орчин цагийн Хэвлэлийн салбар үүсэж хөгжсөний 110 жилийн ойд зориулсан “Оюуныг барласан он жилүүд” баярын арга хэмжээг Монголын хэвлэлийн үйлдвэрүүдийн холбоо, ШУТИС-Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Хөнгөн үйлдвэрлэлийн технологи инженерчлэлийн салбар, Чөлөөт хэвлэл сан, Би Си Ай ХХК нар хамтран  2022 оны 12 дугаар сарын 05 өдөр ШУТИС-ийн VIII байр, 12 дугаар давхар, хурлын танхимд зохион байгууллаа.

Энэ өдрийн арга хэмжээнд дараах үйл явдлууд болов. Үүнд:

  • “Оюуныг барласан он жилүүд” түүхэн фото зураг, ховор хуучин ном, мэргэжлийн номын үзэсгэлэн;
  • МХҮХолбооны тэргүүн С.Алтантуяа
  • ШУТИС-ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг нар арга хэмжээг нээж үг хэлэв
  • “Ном хэвлэл ба хэвлэлийн үйлдвэрийн нэр томьёоны тайлбар толь” номын нээлт болж зохиогч Татегийн Етекбай үг хэлж, баярын арга хэмжээнд хүрэлцэн ирсэн салбарын төлөөлөл болсон багш, ажилчид, эрдэмтэн, судлаачид, ахмад ажилтнууд, хэвлэлийн салбарт ажилдаг хувь хүн албан байгууллагын хамт олонд, ШУТИС-ийн Хэвлэлийн газар, Монгол Солонгосын политехник коллеж, Шинэ иргэншил политехник коллеж, Сам Юүк мэргэжил сургалт үйлдвэрийн төвийн багш оюутан нарт зориулан номд гарын үсэг зурж дурсгав. 

Хэвлэлийн мэргэжлээр суралцагчдыг бэлтгэдэг сургуулиудын танилцуулга хийв.

ШУТИС-ҮТС-ийн ХҮТИСалбарын Хэвлэл медиа үйлдвэрлэлийн инженер хөтөлбөрийн ахлах багш Б.Цолмон

Монгол Солонгосын политехник коллежийн Хэвлэлийн график дизайнч мэргэжлийн багш

1912 оноос хойших онцгой сонин гайхалтай хэвлэлт, тухайн үеийн үйлдвэр, үйл ажиллагааны зураг, хэвлэлийн нэр томьёоны номын нээлт, хэвлэлийн салбарын ажилтан бэлтгэдэг сургуулиудын танилцуулга гээд олон сайхан зүйлийг багтаасан үйл ажиллагаа боллоо.

Хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа.

2022.12.05