МэдээМэдээлэл

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

ШУТИС-ийн “Шилдэг төгсөгч” шалгаруулна

2019.06.04 14:38:04

ШУТИС-ийн “Ректорын нэрэмжит тэтгэлэг” олгох журмын 1.4-д заасны дагуу 2018-2019 оны хаврын улирлын ШУТИС-ийн “Шилдэг төгсөгч” оюутныг шалгаруулна. Бүрэлдэхүүн сургууль бакалавр, магистр төгсөгч тус бүр 2 оюутны материалыг ирүүлэх боломжтой.

Тавигдах шаардлага

  • Үнэлгээний голч дүн 3.2 ба түүнээс дээш байх;
  • Эрдэм шинжилгээ, судалгаа, сурлага, урлаг, спортоор шилдэг төгсөгч байх;
  • Шилдэг санаа, үр дүнг хэвлэн нийтлүүлсэн техник технологийн ололт амжилтыг хэрэглээнд нэвтрүүүлсэн байх;
  • Сайн дурын болон олон нийтийн үйл ажиллагаанд тогтмол үр дүнтэй оролцож, зохион байгуулсан байх;

Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт

  • Төгсөгч оюутны анкет
  • Баталгаажуулсан голч дүнгийн тодорхойлолт
  • Сургуулийн дэлгэрэнгүй тодорхойлолт
  • Гаргасан амжилтуудыг гэрчлэх бичиг баримтын хуулбар
  • Эрдэм шинжилгээний илтгэл, бүтээлийн жагсаалт
  • Сургуулийн захиргааны зөвлөлийн хурлын протокол

Материал хүлээн авах хугацаа

Шилдэг төгсөгч оюутны материалыг  Оюутны соёл, үйлчилгээний алба /ШУТИС-ийн Төв байрны 327 тоот өрөө/-д  2019 оны 06 дүгээр сарын 14-ны дотор 17:00 цагаас өмнө ирүүлнэ үү. Холбогдох журмыг http://must.edu.mn/mn/rektoriin-neremjit-tetgeleg/ үзнэ үү.

ОЮУТНЫ СОЁЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА

Сүхбаатар дүүргийн засаг даргын захирамжийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн оюутнууд хичээлийн 1-р байр, Т байр, хичээлийн 4-р байрны гадна талбайн хог хаягдал, шарлаж унасан навч зэргийг цэвэрлэв.  Хичээлийн 1-р байр: Хүнсний инженерчлэлийн салбарын эрхлэгчийн туслах Б.Насанжаргал, сургалтын мастер Б.Буянзаяа нарын удирдлаган дор 19 оюутан    Хичээлийн Т байр: Биотехнологи, шим тэжээлийн салбарын сургалтын мастер Б.Нандин-Эрдэни...

Их уншсан мэдээ

``БИОТЕХНОЛОГИ-БИДНИЙ АМЬДРАЛД 2016`` оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа

2016.03.12

Биотехнологи, микробиологи мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дадлагажуулах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол, практикийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор...