ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн Технологийн Сургуулийн харьяа Шим Тэжээл Судлалын Төв шинэ он гарч буйтай холбогдуулан сургуулийн нийт багш, ажилчдад зориулсан “Солонгос хоолны хачир хийх сургалт”-ийг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтыг урилгаар Увс аймгийн Улаангом коллежид ажиллаж буй багш, БНСУ-ын иргэн И Ён Уг удирдан явуулсан ба ШУТИС-ийн нийт 19 багш, ажилчид оролцлоо.
Сургалтад нийт таван төрлийн хачир, зууш хийх аргыг заасан ба бүх оролцогчид хамтран хийж, гарын авлага, холбогдох материалын хамт тараалаа. Дараах бүтээгдэхүүнийг суралцагчид багшийн заавраар хийж, гэр гэрлүүгээ авч явцгаасан юм.
Сургалтад заасан зүйлсээс даршилсан цагаан манжин, тахиан махан салатны соус зэрэгт оролцогчид хамгийн өндөр үнэлгээ авсан ба сургалтын дараа цаашид дахин энэ төрлийн сургалт зохион байгуулах санал хүсэлт их ирсэн юм. Тэмдэглэлт баярын өдрүүдийг тохиолдуулан жилд 1-2 удаа хоолны сургалт зохион байгуулахаар ирэх жилийн төлөвлөгөөнд тусгалаа.
Хүнс үйлдвэрлэлийн технологи мэргэжлийн онцлог, үүрэг хариуцлагыг таниулах лекц, ярилцлага
ШУТИС-ийн роботын аварга шалгаруулах "MUST Robocon-2023" тэмцээнд урьж байна.
"Бид хүнсчид" өдөрлөг зохион байгуулав.
ҮТС-ийн Хүнсний инженерчлэлийн салбарын оюутнууд их цэвэрлэгээ хийв.
``БИОТЕХНОЛОГИ-БИДНИЙ АМЬДРАЛД 2023`` оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа