Дизайны салбарын хамт олон.
Түүхэн товчоон: Улс орныг үйлдвэржүүлэх, үндэсний үйлдвэрлэл, соёл үйлчилгээг хөгжүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, сэтгэлийн таашаалд тохирсон соёлтой үйлчилгээ явуулах, ажил амьдралын таатай орчин бүрдүүлэх хэрэгсэл болсон дизайн урлагийг нийгмийн амьдралын бүх хүрээнд хөгжүүлэн төлөвшүүлэх зорилгоор 1994-1995 оны хичээлийн жилд ШУТИС-ийн “ХҮНДЭТ ПРОФЕССОР” Ц.Дагвадорж агсаны санаачилга, шууд оролцоотойгоор ТИС-ийн БИС-ийн Инженерийн зураг зүйн тэнхимийн дэргэд Үйлдвэрлэлийн дизайны тэнхимийн эх суурь тавигдаж бакалавр, магистрийн зэрэглэлтэй дизайнер бэлтгэж эхэлсэн түүхтэй.