Хүнсний инженерчлэлийн салбар

Анх 1971 онд МУИС-ийн харъяа Политехникийн Дээд Сургуульд хүнсний үйлдвэрийн технологи инженер, нийтийн хоолны технологи, хүнсний үйлдвэрийн механик инженер мэргэжлээр нийт 43 оюутан элсүүлэн сургаснаар Хүнсний Инженерчлэлийн Салбарын үндэс суурь тавигдсан гэж үздэг. Улмаар 1995 онд өнөөгийн ШУТИС-ийн харъяа бие даасан салбар сургууль (ҮТС), түүний бүрэлдэхүүн нэгж болсон түүхтэй. 2014 оноос шинэ бүрэлдэхүүнтэйгээр “Хүнсний инженерчлэл” болон МТС, БУХС-тай хамтарсан “Механик инженер”, “Менежмент” хөтөлбөрийг хэрэгжүүлж, 4 мэргэжлээр бакалавр болон магистр, 3 мэргэжлээр докторын зэрэг олгох сургалтыг эрхлэн явуулж байна. Үүнд:

 

 

 

Бакалаврын сургалт

Хүнсний инженерчлэл хөтөлбөр:

Хүнс үйлдвэрлэлийн технологи

D072101          

Хүнсний инженерчлэл хөтөлбөр:

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи

D072101          

Хүнсний үйлдвэрийн машин аппарат

D071501          

Хүнсний үйлдвэрийн менежмент

D041301

 

Магистрын сургалт /судлаач, мэргэжлийн/

Хүнс үйлдвэрлэлийн технологи

E07210104

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи

E07210105

Хүнс үйлдвэрлэлийн машин аппарат

E07140202

Хүнсний сүлжээний хөргөлтийн систем

E07130302

 Докторын

сургалт

Хүнс үйлдвэрлэлийн технологи

F07210104

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи

F07210105

Хүнс үйлдвэрлэлийн машин аппарат

F07140202

            Салбарын үйл ажиллагааны эрхэм зорилго нь хүнсний салбарын тогтвортой хөгжил, зах зээл, нийгмийн эрэлт хэрэгцээ, шаардлагыг хангахуйц техник технологийн онолын цогц мэдлэгтэй; дэвшилт техник технологи ашиглах, нэвтрүүлэх, зохион бүтээх мэргэжлийн ур чадвартай; харилцааны соёлтой; хариуцлагатай; удирдан зохион байгуулах мэдлэг, чадвар эзэмшсэн; багаар ажиллах, асуудал шийдвэрлэх чадвартай; судалгаа, шинжилгээний ажил хийх аргазүй эзэмшсэн инженер, мэргэжилтнийг бэлтгэхэд оршино.      

            Хүнсний Инженерчлэлийн Салбар нь одоогоор 1 зөвлөх профессор, 2 профессор, 3 дэд профессор, 9 ахлах багш, 3 багш, 4 сургалтын мастер, 1 туслах, нийт 24 багшлах бүрэлдэхүүнтэйгээр 530 гаруй оюутанд багшилж байна. Мэргэжлийн өндөр ур чадвартай, заах аргазүйн болон эрдэм судлалын арвин туршлагатай багш нараас бүрдэх манай хамт олны дотор шинжлэх ухааны доктор(Sc.D) зэрэгтэй 2, боловсролын доктор (Ph.D) зэрэгтэй 10, профессор цолтой 2, дэд профессор цолтой 6 багш байна.

            Манай салбар хичээлийн  5 анги танхим, 12 лабораторит сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Үүнд

               - Процесс аппаратын лаборатори

               - Хөргөлтийн лаборатори

               - Реологийн лаборатори

               - Компьютерийн лаборатори

               - Виртуаль лаборатори

               - Хоол үйлдвэрлэлийн технологийн сургалтын лаборатори

               - Үр тариа боловсруулах үйлдвэрлэлийн сургалт, судалгааны лаборатори

               - Талх, гурилан бүтээгдэхүүнүйлдвэрлэлийн сургалт, судалгааны лаборатори

               - Исгэлтийн үйлдвэрлэлийн сургалт, судалгааны лаборатори

               - Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн сургалт, судалгааны лаборатори

               - Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн сургалт, судалгааны лаборатори

               - Нөөш үйлдвэрлэлийн сургалт, судалгааны лаборатори хамаарна.    

            Хүнсний Инженерчлэлийн Салбар нийт 2500 гаруй бакалавр, 300 магистр, 30 доктор зэрэгтэй инженер технологич, механик инженер, менежерийг бэлтгэн гаргасан бөгөөд төгсөгчид нь хүнсний үйлдвэр, компани, хяналтын болон эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургууль, коллежийн мэргэжлийн боловсон хүчний дийлэнх хэсгийг бүрдүүлэн амжилттай ажиллаж,ард түмнийхээ хүнсний хэрэгцээг хангах их үйлсэд гар бие оролцож байна.